Хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийсний дараа нарийн дуран хоолойнгоор үенээсээ мултарсан дискийг арилгадаг мэс заслын арга бөгөөд, эмч мэргэжилтний мэс заслын чадвар маш их шаардагддаг эмчилгээний арга юм. Өвчин маш бага, 1-2 өдрийн дараа эмнэлгээс гарах боломжтой тул богино хугацаагаар солонгост ирсэн гадаадын иргэн эсвэл цаг зав багатай хүмүүс илүү таашаадаг эмчилгээний арга юм. Нанүри эмнэлэгийн сээр нурууны мэргэжлийн эмч нар нь эмчилгээг маш нарийн няхуур явуулдаг бөгөөд, өвчтөний сэтгэл хамамж бас их өндөр байдаг. Цусны өндөр даралттай юм уу чихрийн шижинтэй өвчтөнд ч бас мэс засал хийх боломжтой ба, бүтэн биеийн мэдээ алдуулдаггүй учир амар байдаг. Мэс заслын цаг ч бас богино тул өвчтөнд учрах хүндрэл багатай мэс засал юм.
2см орчим маш жижиг зүсэлт хийдэг тул мэс заслын сорви бага үлддэг мэс засал бөгөөд, бичил микроскоп ашиглан энгийн диск ба хүнд өвчилсөн дискийг эмчилдэг ба жижигхэн судсыг хүртэл дайралгүйгээр нягт нарийн мэс засал хийх боломжтой эмчилгээний арга юм. Нанүри эмнэлгийн өндөр туршлагатай эмч мэргэжилтэн мэс засал хийх юм бол жижигхэн зүсэлтээр ч мэс засал хийх боломжтой ба өвчтөнгүүдийн бодож буйгаас эдгэрэх хугацаа нь хурдан байдаг.
Сээр нурууны ердийн мэс заслын арга болох сээр нуруу тогтоож тэгшлэх мэс засал ба бага зүсэлтээр хийдэг мэс заслын давуу талуудыг нэгтгэж гаргасан Нанүри эмнэлгийн орчин үеийн мэс заслын арга бөгөөд, 2 см орчим маш бага зүсэлт хийсний дараа дискийг арилгаж, сээр нуруу тэгшилж тогтоодог КЭЙЖ(CAGE) багажийг оруулан нурууг тэгшилж тогтоодог эмчилгээний арга юм. Хуучин аргаар мэс засал хийхээс тал хугацаагаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг тул солонгост удаан хугацаагаар байхад хүндрэлтэй гадаадын өвчтөнгүүдэд тохиромжтой мэс заслын арга.
Хүзүүний диск нь өвчтэй хүмүүст хийдэг мэс засал бөгөөд, нэг тийш мурийсан дискийг хэсэгчилэн авч хаян мэдрэлийн сувгийг өргөсгөж хүзүүний өвчинг эмчилдэг ба, тэгилэгч багаж ашиглахгүйгээр өндөр хурдтай эмчилгээний өрмөөр мэдрэл нь дарагдсан хэсгийг эмчилдэг мэс заслын арга юм. Нанүри эмнэлгийн туршлага ихтэй эмч нар мэс заслыг маш богино хугацаанд явуулдаг бөгөөд, мэдрэлийн нарийн бүтцэд хүрэлгүй, хурдан эдгэрэхэд тань туслана. Эмнэлэгт 1-2 өдөр хэвтэж эмчлүүлэх ба, мэс засал хийлгэсэн өдрөө алхаж явж болдог.
Дискний хүдэрсэн өвчтэй хүнд хийдэг мэс заслын арга бөгөөд, өвчилсөн дискийг авч хиймэл диск орлуулан хийдэг мэс засал юм. Зохицол сайтай хиймэл диск суулгадаг учир мэс заслын дараа ч гэсэн нуруугаа чөлөөтэй хөдөлгөж болох ба, олон төрлийн эмчилгээ хийлгээд ч нэмэргүй байгаа өвчтөнд санал болгодог эмчилгээний арга юм.
Сээр нурууны бөмбөлөгөн пластик мэс засал гэж нэрлэгддэгэ энэхүү эмчилгээний арга нь сээр нурууны яс дарагдаж хугарах юм уу ясны сийрэгжилт явагдаж нурууны яс хэврэг болсон өвчинг эмчилдэг мэс заслын арга юм. Сээр нуруун дотор талыг эмчилгээний зориулалттай цементээр дүүргэн хэврэг болсон нурууны ясыг бэхжүүлдэг эмчилгээний арга бөгөөд, цацраг туяа нэвчүүлэгч төхөөрөмжөөр харангаа эмчилгээг нарийн нямбай хийдэг. Мэс ажилбар 10 орчим минут үргэлжлэх ба, тарианы зүүнээс өөр арьсанд зүсэлт хийх зүйл хэрэглэдэггүй учир маш хурдан эдгэдэг бөгөөд, өндөр настай өвчтөнгүүд ч бас хийлгэхэд хялбар байдаг.
Сээр нурууг эмчлэх хамгийн үндсэн бөгөөд уламжилалт эмчилгээний арга бөгөөд, сээр нурууны төрөл бүрийн өвчинг анагаахад хэрэглэгддэг. Энэ нь өвчилсөн дискний дээд ба доод талын нурууны ясыг хооронд нь холбож өгдөг мэс заслын арга ба, дэлхийн олон улс оронд ихэвчлэн ашигладаг мэс заслын арга юм. Нанүри эмнэлэгт бол өвчтөний биеийн байдалд тохируулж төрөл бүрийн эмчилгээний аргыг санал болгож байгаа тул өөр бусад эмчилгээний дэвшилтэт аргуудаар орлуулан эмчлэх боломжтой.
Тусгаарлагч суулгах(barricade) эмчилгээ нь бичил дуран авиагаар нурууны дотор эдийг авч тусгаарлагч(barricade) хэмээх тусгай багаж орлуулдаг мэс заслын арга юм. Энэ нь дискийг нь авсан хэсгийг тусгаарлагч(barricade) хааж өгсөнөөр өвчин дахиж сэдрэхээс сэргийлдэг эмчилгээ.