Нанүри эмнэлэг нь 2003 онд байгуулагдсанаас хойш БНСУ-ын сээр нуруу, үе мөчний эмчилгээний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Одоо БНСУ-ын төв хэсэг болох Сеүл ба Инчонь, Сүвонд 4-н эмнэлэг ажиллуулж байгаа бөгөөд өвчтөн тус бүрт тохирсон эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг тул үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж нэмэгдсээр байна.
Мэс заслын баялаг туршлагатай эмч нар ажилладаг сээр нурууны төв нь дээд зэргийн тоног төхөөрөмжтэй бөгөөд, жилд 9,000 гаруй сээр нуруу, үе мөчний мэс засал хийдэг дэлхийд хамгийн том түвшинд тооцогдох сээр нуруугаар мэргэшсэн төв юм. Сээр нуруу, үе мөчний төвөөрөө бахархдаг Нанүри эмнэлэг нь өвчтөнгүүдийг эмчлэхээс гадна боловсрол сургалтанд ч бас хүчин зүтгэл гаргадаг. Эмч нараа гадаадад сургаж гол чухал эмч ажилтанг бэлтгэж, гадаадын эмч нарт сээр нуруу, үе мөчний мэс заслын сургалтын хамт эмчилгээний арга технологийг дамжуулж байна.
Нанүри эмнэлэг нь өвчтөний аюулгүй байдал, эмчилгээний чанартаа нарийвчилсан батламж авч БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын аттестатчилал авсан эмнэлэг билээ. 2011 онд Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Яамнаас солонгосын гол чухал эмнэлгүүд дундаас өндөр түвшиний эмнэлгийн үйл ажиллагааг салбар тус бүрээр заасан сээр нурууны мэргэшсэн эмнэлэгээр сонгогдсон мэргэжлийн эмнэлэг юм.
Нийгмээс тусгаарлагдсан бүлгийхэнд үнэ төлбөргүй эмчилгээ үзүүлэх төсөл хэрэгжүүлэн жил бүр 30 орчим хүнд үнэ төлбөргүй мэс засал хийж тэдэнд эрүүл мэнд, аз жаргал бэлэглэдэг юм. Солонгост оршин сууж буй гадаадын ажилчидад зориулан үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийж, оюутнуудад тэтгэлэг өгч байна. Нанүри эмнэлэг нь эмчилгээ, сургалт, судалгаа төдийгүй гадаад дотоодын эмнэлгийн үйлчилгээнээс тусгаарлагдсан давхаргынханд зориулан сайн дурын үйл ажиллагаа байнга явуулдаг.
2003. 9 | Нанүри Сеүл Эмнэлэг байгуулагдсан |
---|---|
2003. 10 | Сард хийдэг мэс заслын дундаж тоогоор солонгостоо эхний 5-д орсон. |
2005. 10 | Америкын Станфорд Их Сургуулийн Анагаахын Дээд Сургуультай хамтын ажиллагаа тогтоосон. |
2007. 12 | Гадаадын эмч нарт зориулсан сургалтын хөтөлбөр нэвтрүүлсэн. |
2007. 11 | 2 дах салбар болох Нанүри Инчонь Эмнэлэг байгуулагдсан. |
2008. 2 | Бүтэн цагаар ажиладаг системийг эхэлсэн.(Сээр нурууны мэргэжлийн эмч бэлтгэх систем) |
2009. 11 | 3 дах салбар болох Нанүри Гансо Эмнэлэг байгуулагдав |
2010. 11 | SK Wyverns бейсболын багтай хамтран ажиллах гэрээ байгуулав. |
2011. 11 | Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Яамны тогтоосон сээр нурууны мэргэшсэн эмнэлгээр салгарсан. |
2011. 11 | Эрүүл Мэнд, Нийгмийн Халамжийн Яамны эрүүл мэндийн байгууллагын итгэмжлэлийн үнэлгээнд тэнцсэн. |
2012. 6 | Эмнэлгийн хуулийн этгээд болох Нанүри Эрүүл Мэндийн Сан байгуулагдсан. |
2013. 3 | 4 дэх салбар болох Нанүри Сүвон Эмнэлэг байгуулагдсан. |
Эмчилгээ үйлчилгээр хүн төрлөхтнийг хүндэтгэх, үнэн шудрага үзлэг бүрэн төгс эмчилгээ
Хамгийн дээд зэргийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг, сээр нуруу, үе мөчний эмчилгээний стандартыг үзүүлдэг эмнэлэг