Diseases with Back Pain

Lumbar Disc (Lumbar Herniated Intervertebral Disc)

Нурууны диск гэдэг нь сээр нурууны ясны хооронд байрлаж зөөлөвч шиг гадны доргилтыг шингээж байдаг диск байрнаасаа мултарч энэ нь сээр нурууны сувгаар дайрч мэдрэлийг дарж өвтгөдөг өвчин юм. Гол шалтгаан нь ясны хэлбэр өөрчлөгдөх юм уу гадны бэртэл бөгөөд нөгөөтэйгүүр тодорхой шалтгаангүйгээр амархан өвчлөх нь ч бий. Урьдчилан сэргийлэх нэмэлт эмчилгээний аргын хувьд бие сэтгэлээ тайвшруулах, физик эмчилгээ, дасгал хөдөлгөөний эмчилгээ зэргийг дурьдаж болох ба, мэс заслын эмчилгээний хувьд бичил дуран авиайны лазер мэс засал(MLD) болон нурууны дискний дурангийн мэс засал(PELD) байдаг. Нанүри эмнэлэгийн сээр нурууны мэргэжлийн эмч ажилтангууд дадлага туршлага сайтай, нарийн зөв оношилж мэс засал хийдэг. Тухайн мэс заслаас хамаарч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хугацаа өөр байдаг хэдий ч ойролцоогоор 3-5 орчим өдөр хэвтэх бөгөөд, тухайн тохиолдлоос хамаарч нурууг дэмжиж өгдөг бүсийг тодорхой хугацаагаар зүүх хэрэгтэй байдаг.

Spinal Stenosis

Мэдрэл дайрч өнгөрдөг зам болох нурууны суваг нарийсч мэдрэлийг дарсанаар үүсдэг бөгөөд нурууны суваг нарийссанаас болж үрэвсэл, нарийсал үүсдэг ба голдуу 50 наснаас хойш хөгшрөлт явагдсаны улмаас өвчлөх тохиолдол их байдаг. Учир нь нас ахихаар үе ба шөрмөс аажмаар томорч хэрэгцээгүй яс ургаж нурууны сувгийг дардаг юм. Гол төлөөлөх шинж тэмдэг бол нуруу бөхийх юм уу удаан явахад хэцүү болж хөл ба нуруу хүчтэй өвддөг. Нэмэлт эмчилгээ эсвал физик эмчилгээ(мэдрэлийн эмчилгээ, ясны даралтыг бууруулж мэдрэл эмчилэх арга) хийж өвчинг намдааж болох ба, явган явахад хүндрэлтэй өвчтөнд мэс заслын эмчилгээ хийдэг.

Spinal Compression Fractures

Гадны хүчтэй нөлөөний улмаас сээр нурууны хэлбэр хавтгай юм шиг болж өөрчлөгдсөн ясны хугарал нь нуруу ба бүсэлхийнд байнга тохиолддог. Ихэвчлэн дээрээс унасан хүнд зүйлд цохигдох юм уу газартай хүчтэй мөргөлдөх, бөгснөө дээшээ бүсэлхийд хэт их ачаалал очсон тохиолдолд амархан үүсдэг ба, голлох шалтгаан нь ясны сийрэгжилт, хөгшрөлт бөгөөд 60-70 насны ахмадууд голчлон өвчилдөг. Ихэнхдээ өвчин намдаах эмчилгээ ба физик эмчилгээг хавсарч хийдэг ба сээр нурууны шок, биеийн доод хэсэг мэдээгүй болох, мэдрэл булчингийн гэмтэл үүсэх магадлалтай тохиолдолд мэс засал хийдэг.

Scoliosis

Сээр нуруу мурийх өвчин нь хажуу талаас нь харахад нуруу хэтэрхий тахийж бүсэлхий хавиараа S үсгэн хэлбэртэй болж өөрчлөгдсөн байдаг ба аарцаг юм уу мөрний өндөр хоорондоо өөр байх эсвэл бие нэг тийшээ хазайсан харагддаг. Ихэвчлэн 10 орчим насныханд тохиолддог бөгөөд 70% нь ямар нэг онцгой шалтгаангүй өвлчөх тохиолдол байдаг ба буруу зуршил, генээс хамаардаг. Нурууны тахилтын хэмжээнээс хамаарч сээр нурууны ар ба өвөр, хажуу талын булчинг бэхжүүлэх, тэгжилж засах аппарат зүүх, хэт их мурийлттай байвал өнцөг засах мэс засал хийж эмчлэх боломжтой бөгөөд эмчлүүлэхгүй удах тохиолдолд дотор эрхтэнд гэмтэл үүсч болзошгүй байдаг учир сайн эмчлүүлэх шаардлагатай.

top

Osteoporosis

Ясны сийрэгжилт нь ясны хэмжээ багасах, чанарын өөрчлөлт орсоноор ясны нягтаршил муудаж хугарах магадлал нэмэгдсэн байх ба тухайн хэсэгт өвчин зовиуртай байх зэрэг олон янзын шинж тэмдэгтэй байдаг. Генээр удамшсан ясны нягтаршил бага байх, эрт цэвэршилт явагдах, архи тамхи хэрэглэснээс шалтгаалдаг бөгөөд ясны нягтаршилын шинжилгээгээр оношилдог. Сээр нурууны суваг нарийссан байх магадлалтай тохиолдолд Нанүри эмнэлгийн сээр нурууны мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмийн эмчилгээний зэрэгцээ амьжиргааны зуршилаа сайжруулах, хугарах эрсдэлийг арилгах нь бас чухал юм. Нанүри эмнэлэгт хэврэг болсон ясыг тулж дэмжих зорилгоор сээр нуруун дотор эмчилгээний зориулалттай цемент хийж эмчилдэг мэс заслын дэвшилтэт аргыг хэрэглэж байна.

top

Back Pain without Knowing the Causes

Сээр нурууны өвчтөнгүүд хичнээн шинжилгээ өгөөд ч шалтгааныг тодорхой мэдэж чадахгүй, эмчилгээ хийлгэхэд хүндрэл учрах тохиолдол хааяа гардаг. Баялаг туршлагатай сээр нуруу, үе мөчнөөр мэргэшсэн Нанүри эмнэлэгийн эмч нар бүсэлхий нурууны шалтгаан нь үл мэдэгдэх өвчингийн талаар зөвлөгөө өгнө. Мөн түүнчлэн шинжилгээний дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан өчүүхэн алдаа гарахаас хүртэл урьдчилан сэргийлдэг. Нанүри эмнэлэг нь иймэрхүү аргаар өвчтөний биеийн байдлыг нартийн зөв тогтоон оношилж түүнд тохирох эмчилгээний аргыг санал болгон эмчилдэг.

top



Diseases with Neck Pain

Cervical Disc

Хүзүүний диск нь сээр(хүзүүний яс)-ний хоорон дах диск төвийж гарах юм уу ясны бүтэц хэвийн бус ургаж хүзүүгээр дайрч өнгөрдөг нурууны мэдрэлийг дарж өвчин үүсгэдэг. Ясны хэлбэрт өөрчлөлт орсоноор дискэн дэх шингэний хэмжээ багасах, уян хатан байдлаа алдаж хөнгөн гэмтэл юм уу буруу байрлал зэргээс хамаарч өвчилдөг бөгөөд гар нэлэнхүйдээ өвдөх юм бол хүзүүний диск байх магадлалтай. Эхэн үед нь эмийн болон физик эмчилгээ хослуулах ба мэс заслыг цаашид хүзүүнд зүсэлт хийж тухайн дискийг авч ясыг нэгтгэх холбох юм уу хиймэл диск суулгах үед хэрэглэнэ. Сүүлийн үед мултарч гарсан дотор эдийг авч хаядаг дурангийн мэс заслын аргаар эмчилж байна.

top

Ossification of the Posterior Longitudinal Ligament

Хүзүүний ясыг хэвийн байрлалд нь байлгадаг ар талын шөрмөс өөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж хатуурч хөшдөг өвчин юм. Солонгос, япон, хятад, монгол зэрэг ази дорнодын хүмүүст их илэрдэг бөгөөд нэг гэр бүлийнхэн өвчлөх хувь маш өндөр байдаг учир удамшил, үндэстэний нөлөө их болох нь харагдаж байна. Түүнээс гадна гэмтэл, чихрийн шижин, хэт таргалалт, дархлааны өвчин, архаг бус ясны сийрэгжилт ч бас нөлөөлдөг гэж мэдээлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд эмчилэхэд хэцүү тул өвчинг эмээр түр зуур намдаах эмчилгээний туслах аргыг л хэрэглэж байсан бол Нанүри эмнэлэг нь төрөл бүрийн эмчилгээний аргыг нэвтрүүлж эмчилж байна.

top