Үе мөчний дурангийн мэс засал нь өвчилсөн хэсгийг том нээхгүйгээр 1 см орчим жижиг зүсэлт хийж дурангаар гэмтсэн шөрмөс, зөөлөн эдийг эмчилж, үрэвслийг арилгадаг хамгийн бага зүсэлттэй мэс заслын арга юм. Нанүри эмнэлгийн үе мөчний төвийн туршлагатай эмч мэргэжилтэн нар нь мөр шиг шөрмөс, судасны төвөгтэй нарийн бүтэцтэй хэсэгт үе мөчний дурангийн мэс засал хийх чадвартай бөгөөд, хурдан эдгэхэд нь тусладаг. Ердийн дурангийн шинжилгээг бодвол үе мөчний дурангийн хагалгаа нь нарийн шинжилгээ ба эмчилгээг нэг зэрэг хийх боломжтой байдаг бөгөөд өвдөг, мөр, тавхай, тохой, бугуй зэрэг гол чухал үе мөчинд мэс засал хийж болдог.
Ихэвчлэн үүсдэг гэмтэл бол өвдөгний зөөлөн эдийн гэмтэл, дотор талын хөндлөн шөрмөсний гэмтэл, урд талын загалмай хэлбэртэй шөрмөсний гэмтэл хамгийн элбэг тохиолддог ба ар талын загалмай хэлбэртэй шөрмөс юм уу гадна талын хөндлөн шөрмөсний гэмтэл, мөн үе мөчний хугарал бас байнга гарч байна. Мөн түүнчлэн шагай мултарсны дараа үүсдэг шөрмөсний гэмтэл(булчин шөрмөс сунах), шагайны зөөлөн эдийн гэмтэл ч бас гарч байна.
Мөн мөрний зөөлөн эдийн гэмтэл юм уу шөрмөс гэмтэх, хугарах болон үе нь мултарсны улмаас эмнэлэгт ирэх тохиолдол ихсэж байна. Иймэрхүү бэртэл, шарх авсны дараа үүсдэг үе мөчний бүх өвчинг дурангийн мэс заслаар эмчилдэг.
Үений хэлбэр алдагдсаны улмаас үүсэлтэй үе мөчний үрэвсэлийн эхэн ба дунд үедээ буй бүх өвчтөнгүүд үе мөчний дурангийн хагалгаагаар маш сайн үр дүн үзэх боломжтой. Мөн рюматизмын юм уу гэмтлийн үүдэлтэй үе мөчний үрэвсэл, өвөрмөц бус үе мөчний үрэвсэл зэрэг үе мөчний өвчтэй хүмүүс дурангийн мэс засал хийлгэж эдгэрэх боломжтой.